- - - I believe...I can fly : Ангижрая - -
-
- -
-
-
-

Ангижрая

Муу муугийн дотроос хамгийн муухай нэг зан надад байна. Тэр намайг сахиусан тэнгэрээс буг болтол өөрчилж чадсан, түүний үрээр би хамгийн үнэтэй зүйлсээ нүдээ аниад алдаж, хонгил дэхь гэрэл улам улам холдсоор л байх шиг. Түүнийг гагцхүү миний гэрийн хиймэл хүмүүжил л дардаг байлаа. Хөвөлзөж явахад дараад авах хүнгүйг эрх чөлөө гэж андуурч буруу замаа даган яван явсаар сая гэнэт л өөрийнхөө буг шинжэнд орсоныг мэдэх шиг...Надад дүрэлзсэн их хүсэл мөрөөдөл байвч өөр нэг нь гараад ирэхэд би түүнийгээ зүгээр л хаячихдаг. Өнөөдөр надад А чухал байсан бол маргааш би түүнийг таг мартаад Б-г дагаж одно. Би тогтворгүй, төлөв сэтгэлгүй, үнэнч биш нэг ёсны урвагч юм. Энэ зангаасаа болж эхэлсэнээ дуусгаж чаддаггүй, хүссэнээ хүссэн шиг хүсч чаддаггүй, бүр юу хүсээд байгаагаа ч мэддэггүй нэгэн болж байх шиг...Нэг удаа ээжээс жавчий хүртэж өмнө нь хэн байж бгаад одоо хэн болсоноо нэгд нэгдгүй бичих тушаал авав. Тэгэхэд дэвтэрийн тал цаасан дээр бичсэн юмдаг. Одоо надад тал байтугай нэг мөр цаас ч илүүдэх биз...Ийм увиагүй хүнд олон олон урваж шарвасных нь төлөө хариу ирэх ёстой бол ирэг, харин бусдыг нь тэнгэр гэсгээг...
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Word (зочин)

Над шиг л хувирамтгай зантай юм. Сайхан амьдралын садаа энэ зангаас болж сүүлдээ өөрөө шаналан суунадаа.

♥♥..hermonie..♥♥

тийм шүү :/

Maybe [10%]

Туршлага хурааж байна л гэж бод. Ухаантай бай. Зөв цагтаа зөв газраа зогс. Тэр болтол яваад л байхад юу нь буруу гэж

♥♥..hermonie..♥♥

Мейби - за тэгнээ гол нь зөв газраа зөв цагтаа л зогсоё тэ :)

зуугийн сүм (зочин)

Энэ ч түгээмэл дутагдал байхаа...над хүртэл багагүй хэмжээгээр бий ч түүнийгээ, " сониучхан " хэмээх хөөрхөн нэрээр өхөөрдсөөр өдий хүрсэн гэх...Ээж минь хар багаас минь л " ...юманд сониучхан хүн эцэстээ юу юу ч үгүй л үлддэг юм..." гэж сургаад байхад шүү...чи харин үүнийгээ эрт ухаарсан болхоор засаж залах хугацаа хангалттай байнаа..чи чадна ч...

♥♥..hermonie..♥♥

Сүм ах - баярлалаа ах минь гүээ мөн сайхан сайхан үгээр шагнана шүү

mo л байна :)

Засс замбараа байхгү залуу насанд. Залуу насыг чинь алдаа нь хүртэл чимдэг гээ биздээ хэхэ

♥♥..hermonie..♥♥

mo - ххэ залуу насны зовлонг хэдэн төгрөгөөр худалдаж авсан ч багадна гэдэг билээ тэр үг санаанд орчлоо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


-
-
-
-

Blog Template by YummyLolly.com
Sponsored by Free Web Space